Нэгэн цагт Монголын толгой баячуудын нэг “Буян”-гийн Жагаатай нэр
холбогдож, түүний хүүг төрүүлсэн гэх ярианд өртөж явсан дуучин бүсгүй
сүүлийн үед гал халуухан хайрандаа ёстой л “шатаж” яваа бололтой.
Өөрөөр хэлбэл, “АВВА” хамтлагийн дуунуудцыг дуулж, олны танил болсон
дуучин П.Өнөржаргал “Universe best songs”-ийн шилдгүүдийн тоглолтон дээр
шинэхэн хайртай учирсан тухайгаа дуулгасан.
үзэх
үзэх
үзэх
үзэх
Тэгвэл тэрбээр дахин цахим ертөнцөд дуулиан дэгдээгээд амжлаа. Тодруулбал, дуучин бүсгүй шинэхэн амрагаасаа сүйн бөгж хүлээж авсан тухайгаа цахим ертөнцийн найзууддаа дуулгасан байна.
Түүний хайртай залуу төрсөн өдрөөр нь ийнхүү сүйн бөгжөөр бэлэг барьсан
аж. Найз залуугийнхаа энэхүү гэнэтийн бэлгэнд сэтгэл нь хөдөлсөн
тэрбээр тэр өдрөө л цахим хуудсандаа "Гэрлэсэн" хэмээн зарлажээ.
“Evolution” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Улсын филармонид харьяалагдах болсон. Ийнхүү нэр хүндтэй байгууллагад ажиллах болсон дуучин бүсгүй хувийн амьдралаа ч бас цэгцэлж эхэлжээ.