Пакистанд жирэмсэн эмэгтэй гэр бүлийнхэндээ чулуу тоосгоор шидүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.
Жүжигчин О.Долгор: Тэр үед хэн хэнийх нь анхны амьдрал шийдэгдсэн байлаа
Учир нь амиа алдсан 25 Фарзана Парвин нь эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр 45 настай Мухаммед Икбалтай сүй тавьсан байна. Үүнийг мэдсэн түүний гэр бүлийнхэн буюу эцэг нь ариун ёсыг умартлаа хэмээн шийтгэж, чулуугаар нүүлгэсээр байгаад гурван сартай жирэмсэн охиноо хөнөөсөн байна. энэ хэргийг охины хамаатан садан болох 20 гаруй хүн үйлджээ. Угаас түүний гэр бүлийнхэн хуучний ёс жаяг дээдэлж, шүтдэг хүмүүс аж. Гэхдээ цагдаагийн байгууллагаас гэр бүлийн тэргүүн, эцгийг нь охиноо алсан гэх үндэслэлээр баривчилсан гэж мөрдөн байцаагч Рана Мужахид ярьжээ.
Гэтэл цагдаад баригдсан эцэг нь өөрийн гэм нүглээ наминчлах бус харин “хамаатан садныхаа зөвшөөрөлгүйгээр гэрлэх нь манай гэр бүлийг бүхэлд нь доромжилж байгаа хэрэг. Иймээс би охиноо алсан” хэмээн хэлжээ. Тэрбээр энэ хүчирхийлэл, гаж үйлдлээ "ариун аллага " гэжээ.
Пакистан улсад охин хүүхэд зөвхөн хамаатан садныхаа зөвшөөрлөөр гэрлэх ёстой гэсэн хуучин ойлголт байдаг байна. харин энэ ойлголтыг зөрчсөн эмэгтэйг алах нь нүгэлд тооцогддоггүй бөгөөд үүнийгээ “ариун аллага” хэмээн нэрлэдэг байна. Энэхүү “ариун аллага”-аар жил бүр олон зуун эмэгтэй нас бардаг.
2013 онд гэхэд л Пакистаны Хүний Эрхийн Хорооны дөрөвдүгээр сард хэвлэгдсэн статистик мэдээгээр 869 "ариун аллага " үйлдэгджээ.
"Ариун аллага " гэх гэмт үйлдэл хийсэн хүмүүсийг тэндхийн цагдаа, прокурорынхөн голдуу цагаатгаад өнгөрдөг гэнэ. Энэ нь уг аллага гарах үндсэн нөхцллийг бүрдүүлсээр байгааг олон улс шүүмжилж байна.