И.МӨНХЦЭНГЭЛ
Friday, May 30, 2014
Бяцхан Тарзан
Типпи Дэгри хэмээх бяцхан охиныг та бүхэнтэй танилцуулъя. Охины эцэг эх
нь байгалийн зургаар дагнадаг гэрэл зурагчид учраас Типпигийн хүүхэд
нас зэрлэг Африкийн Намиб улсад матар, заан, мэлхий, могой зэрэг
араатан, жигүүртний дунд онгон байгальд жаргалтай сайхан өнгөрч байна.
Төрсөн нутаг Франц улсад байсан бол өдийд магадгүй эдгээр амьтдаас айж
зугатаах байсан жаахан охин зэрлэг байгальд өсөж торнисноор ан амьтдыг
илүүтэй хайрлаж, тэдэнтэй ярилцаж чаддаг болжээ. Ээж аав нь охиныхоо
зургуудаар цуглуулга хийдэг байна. Типпи охины хамгийн хайртай
амьтадтайгаа цуг хэрхэн баяр баясалтай байгаа мөчийг гэрэл зургийн
хальснаа буулгажээ. Түүний хамгийн сайн найз болох Абу нэрт заан зэрэг
зэрлэг амьтад харин охины хувьд хэн хүнээс илүү сайн найз нь болжээ. Хүн
гэдэг байгаль болоод байгальд оршин буй ан амьтадтай харьцах холбоо
хамаарал улам бүр тасран холдож буй өнөө үед эх болсон байгаль
дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг харуулсан Типпи охины эрх чөлөө
"үнэртсэн" зураг танд нэгийг бодуулна биз ээ.