Бичлэг үзэх
2014.05.28-ний хоногийн хугацаанд нийслэлийн онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 3, мэдээллийн 2 дуудлага ирж нийслэлийн харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын гал түймрийн тухайд :
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн автобусны буудлын
урд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 08:15 цагт өгснөөр
Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Эксел загварын
суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд
амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах
63 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй төмөр амбаарт
эд зүйл шатаж байсныг унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 47А гудамжинд гэр шатаж
байна гэсэн дуудлагыг 19:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар
ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн дотуур байрны суурийн
давхарт утаа гэсэн дуудлагыг 19:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14
дүгээр ангийн тасгийг гаргахад тус сургуулийн ажилчдын өрөөнд угаалгын
машин шатаж өөрөө унтарсан байсан.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар
гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 23:08 цагт өгснөөр Аврах,
гал унтраах 26 дугаар ангийн тасгийг Тоёота Спринтер загварын суудлын
автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.