Friday, May 30, 2014

Монгол Лалынхнаас ч хатуу чангаар цээрлүүлдэг боллоо


IMG_0003Саяхан Замын цагдаа хүүхэдтэй эмэгтэй хүний үг хэлээр доромжилж бөөн асуудлыг тариад удаагүй байхад Увс аймгийн Тэс суманд энэ сарын 23 нд Цагдаагийн тасгийн дарга нь хоёр цагдаатайгаа 57 настай иргэн Ч-г, дүүтэй нь, бас гудамжаар явж байгаад тусалсан иргэн Ч-г хамтад зэрлэг балмадаар зодсон хэрэг гарчээ.

Тэс сумын 5-р багийн иргэн Ч хүүхдийнхээ хонхны баярт орохоос сумын төвд орж ирээд  дүү Б-гийнхээ гэрт найзуудтай нь нэг шилтэй пиво хувааж уугаад харихаар гарчээ. Мотоциклоо асаах гэж байтал сумын хоёр цагдаа ирж саатуулан “Каскгүй байна. Мотоциклийг чинь журамлана” гэжээ. Тэрбээр өөрийнхөө учир байдлыг хэлж байтал цагдаагийн тасгийн дарга Банзрагч, хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд хөгшнийг чирж гулдран буулгаж хэсгийн байрандаа авч очино гэсэн байна. Гэтэл дүү нь хөгшин хүнийг явуулчих гэж гуйтал хамтад нь аваад явчээ.  Улмаар хэсгийн байранд дээр авч ирж хоёуланг нь нэг нэгээр нь барьж зодоод дотуур хувцаснаас нь өөр зүйлгүй гадаа шонгийн модонд гавалсан аж.  Аргаа барсан ах дүү хоёр хажуугаар нь явж байсан иргэн Ч-г дуудаж утсаар яриулахыг гуйжээ. Улмаар тэр хоёрт утсаар яриулж байсан Ч-г Тасгийн дарга Банзрагч “миний эзэмшил газарт дураараа халдлаа” хэмээн хэсгийн байрандаа оруулж зодсон байна.  Улмаар тэр хоёрт туслах гэсэн иргэн Ч гурван хавиргаа хуга цохиулсан бол  57 настай өвгөн чихнийхээ хэнгэргийг хагалуулж, хамраа цөм цохиулсан гэдэг оношийг эмнэлгийн байгууллага тогтоогоод байна.
 
Солонгос охид согтохоороо - унших Amazing Spider Man 2 - 2014 - Монгол хадмал - Үзэх
X-Men: Days of Future Past 2014 - Үзэх
Lord of Rings -ийн бүх анги Монгол хэлээр үзээрэй 
1-р анги : Үзэх        2-р анги : Үзэх       3-р анги : Үзэх 
Tokarev (2014) HD Монгол хадмал - Үзэх
Man in Love (2014) HD | Монгол хэлээр  -  Үзэх
Endless Love (2014) HD | Монгол хадмал - Үзэх
Winter's Tale (2014) | Монгол хадмал  - Үзэх

Иргэний өргөдөлийг хавсаргав….
IMG_0003
IMG_0003