Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг засгийн газраас огцруулах асуудлыг УИХ-аар оруулахаар болоод байгаа. Харин эдийн засгаа тавиад туучихсан, ажлаа мэддэггүй
сайдаа сандал дээр нь авч үлдэх гэж Ерөнхий Сайд Н.Алтанхуяг мөнгө
тараах ажил эхлүүлээд байгаа гэх яриа чих дэлсэх боллоо.
Тэрбээр Н.Батбаярыг өмгөөлөх гэж хэвлэл мэдээллүүдийн
амыг барьж, олон нийтийн санаа бодлыг өөр чигт хандуулах нарийн
төлөвлөгөө боловсруулсан сурагтай. .
Яам тус бүрээсээ 30,000,000 сая төгрөгийг татаж,
480,000,000 төгрөгийг төвлөрүүлэн “Аврах ажиллагаа”-г явуулах гэж байгаа
тухай яригдаж эхлэв. Энэ тухай сэтгүүлч Б.Ганчимэг өчигдөр твиттэрт
жиргэлээ.
Сэтгүүл зүйн томоохон төлөөлөл болсон энэ хүн оргүй
зүйлээр оролдохгүй нь тодорхой. Өмнө энэ аргаа хоёр ч удаа явуулан үр
дүнтэй ажилласан гэх юм билээ. Буруу сонсогдоогүй бол “Давхар дээл”
тайлуулах асуудлыг намжаах гэхдээ 860,000,000 төгрөгийг тарааж, давхар
дээлтэй сайдуудаа аварч үлдсэн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг 500,000,000
төгрөгөөр аварсан гэх шуум бий.
Энэ мэтчилэн төсвийн мөнгийг салаагаараа урсгаж сандал суудлын төлөө зарцуулаад байвал эдийн засаг хямралгүй ч яах вэ дээ.
Н.Алтанхуяг сайдан тараасан мөнгө хэд угаагдаж хэнд
очиж байгаа талаар ч бас сонирхолтой мэдээлэл сонсогдсон. “10,000,000-ыг
өгье, таван саяыг нь буцаагаад өгчих” гэсэн үгтэй хамтран ажиллах
саналууд ХМХ-үүдэд ирсэн бололтой юм билээ. Мөн томоохон телевизүүдэд
80,000,000 төгрөг, өдөр тутмын зарим сонинуудад 20,000,000 төгрөг өгч он
дуустал засаг төрөө, бас өөрийгөө болон, хэд хэдэн хүнийг муулахгүй
байхыг хүссэн тухай ч сэтгүүлчид яриад байгаа.
Энэ яриа үнэн үү худал уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.
Түүнээс гадна сөрөг хүчин рүү “Гал нээх”
төлөвлөгөөний норог миний гарт байна. Энэ ч бас зүгээр нэг тоглоом тохуу
хийсэн зүйл биш нь байх. Төр түшилцэж, засаг атгаж суугаа учир мэдэх
хүмүүс арай ч онгоц буудаж тоглохгүй байлгүй дээ. Эсвэл ийм юм биччихэд
чуулганы танхимд мөрөөдөөд сууж байдаг юм болов уу.
Ямартай ч энэ норогт МАН-ын удирдлагууд руу дайрах,
өмнөх алдаа дутагдал руу нь өнгийх, ард түмний тархийг угааж, эдийн
засгийн уналтыг бүдэгрүүлэх гэсэн санаа агуулж байна лээ.