Wednesday, May 21, 2014

Яст мэлхийний гэдсийг хагалж, 14 өндөг гаргажээ

 Хятадын Ченгду хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд үхлийн аюултай тулгарсан Дабао яст мэлхийг аврахаар рентген туяанд харуулжээ. Гэтэл яст мэлхий хэвлийдээ 14 ихэр өндөг тээж буйг илрүүлсэн нь малын эмч нарыг мэл гайхшруулсан байна. Ийм олон өндгийг аварч чадахгүй гэж айж байсан юм. Бүтэн хоёр цаг хагалгаа хийсний дараа 14 өндөг гаргаж авсан ажээ. Гэхдээ өндөгнүүдийг нь аврахын тулд яст мэлхийний хэвлийг онгойлгосон тул өөрөө үхжээ.
image.pngIMG_9746