Sunday, June 1, 2014

МАНАЙ ТАМИРЧИН ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ

30 медалийн 19-ийг нь хүртжээ 




Филиппин улсын Манила хотод 5 сарын 31-нээс 6 сарын 1-ний хооронд хоёр өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын ОУ-ын нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол, Филиппин, Индонез, Энэтхэг, Солонгос 5 улсын 68 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүлж аваргуудаа тодрууллаа.
Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн тамирчид болох Их Мастер С.Цогбадрах (22 нас), Т.Энхжин (16 нас), Э.Энхмөнх (15 нас) нар дасгалжуулагч Б.Баасандорж, Ой тогтоолтын ОУ-ын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар нарын хамт оролцлоо.
Манай тамирчид хоёр дахь хоногийн төгсгөлд Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, Их Мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медалиар энгэрээ мялааж авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртсэнээр багаараа 2-р байрт орлоо.
Мөн нийлбэр оноогоор дунд насны ангилалд Э.Энхмөнх 2-р байр, Т.Энхжин 3-р байр, насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр оноогоор С.Цогбадрах 3-р байрыг тус тус эзэлсэн сайхан амжилтыг гаргалаа. Мөн энэ тэмцээний нэгэн онцгой үйл явдал бол 30 минутын “Тооны Марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
2014 оны Ой тогтоолтын улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож байсан Э.Энхмөнх болон Т.Энхжин нар маань анх удаа олон улсын чанартай тэмцээнд оролож байгаа бөгөөд тамирчдаа өдөр бүр уйгагүй бэлдэж гайхалтай амжилт гаргах боломжийг олгосон Б.Баасандорж дасгалжуулагчид баяр хүргье.
Тэмцээнд оролцоход биднийг дэмжсэн академийн хамт олон, найз нөхөд, тамирчдынхаа гэр бүлийнхэнд мөн онлайн орчинд дэмжиж байсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.
Монголын Оюун Ухааны Академийн
Захирал Х.Хатанбаатар


Сонирхолтой мэдээллүүд :
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх 
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/  - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх  

Солонгос охид согтохоороо - унших
Зүрхээ аргадахуй - унших