Sunday, June 1, 2014

Х.ТЭМҮҮЖИН САЙДЫГ АВРАХЫН ТУЛД 500 САЯЫГ ЗАРСАН УУ?


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин суудалдаа үлдээд ямар их хөөрөн баярлаж байгааг харуулсан мэдээ цахим ертөнцөд тархсан. Х.Тэмүүжин огцорох эсэхийг УИХ-ын санал хураалтаар шийдэх байсан боловч санал хураалтын өдөр гишүүн О.Баасанхүү түүнийг огцоруулах тогтоолын төслөө татсанаар хууль зүйн сайд суудалдаа үлдсэн билээ. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ихэд бухимдаж, Монголын төрийн асуудлыг Солонгост шийдэж байна хэмээн хэлсэн юм.
Гэхдээ Х.Тэмүүжин сайд суудлаасаа огцрох эсэхийг хэлэлцэж байх үед бас нэг зүйл ихэд анхаарал татсан юм. Энэ нь Х.Тэмүүжинийг хамгаалах хэвлэл мэдээллийн сурталчилгаа, оюутан залуусын жагсаал байв. Medee.mn сайтад М.Амаржаргал, Б.Бурмаа нар Тэмүүжин сайдыг хамгаалсан нүсэр сурталчилгаанд пиарчдын баг ажиллаж байж магадгүй хэмээн мэдээлсэн. Тэдний тооцоогоор, ийм хэмжээний сурталчилгаа хийх пиарын хөлс өдөрт 10 орчим мянган ам.доллар ажээ. Харин сүүлийн үед Х.Тэмүүжин сайдыг хамгаалж үлдэхэд бүр ч их хэмжээний хөрөнгө зарцуулсан байж магадгүй гэсэн мэдээлэл гарч эхлэв. Uls.mn гэдэг сайтад мэдээлснээр, Х.Тэмүүжинийг 500 сая төгрөгөөр аварсан гэх шуум гарч байна.     
Хэдийгээр Х.Тэмүүжин суудалдаа үлдсэн боловч УИХ дахь МАН-ын бүлэг Н.Алтанхуягийн засгийн газраас дахин нэг сайдыг огцоруулах тогтоолын төсөл өргөн барьжээ. Тэр нь ард түмэнтэй бус, тэнгэртэй харьцдагаараа алдаршаад буй хөгжлийн сайд Н.Батбаяр. Харин Н.Алтанхуяг хөгжлийн сайдаа аврахын тулд дахин их хэмжээний мөнгө зарцуулах ажил эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэг 5 дугаар сарын 29-нд твиттер хуудастаа жиргэжээ. Тэрээр “ерөнхий сайд нэг хэвлэлийн ТББ-ын нэр дээр яам тус бүрээсээ 30,000,000 төгрөгийг татаж, нууц гэрээ хийсэн байх юм” хэмээн бичжээ. Энэ нь нийтдээ 480 сая төгрөг юм.
Өнөөгийн засгийн газрын сайд бүрээ ийм байдлаар аварч үлдэнэ гэвэл эдийн засаг хүнд буй энэ үед улсын сан хөмрөг нэлээд дундрах бололтой.


Сонирхолтой мэдээллүүд :
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх 
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/  - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх  Солонгос охид согтохоороо - унших