Залуусын сайн мэдэх DJ Anna буюу Х.Оюунтуяаг энэ удаагын ярилцлагын булан даа урьж орууллаа. Өөрийн гэсэн үзэл бодолтой бүтээлч, хөдөлмөрч энэ бүсгүй дан ганц DJ
гэхээс илүү мотоциколын спортд сонирхолтой нэгэн юм байна. Эмэгтэй
хүнээс гархааргүй зоригтой энэ бүсгүйн сонин содон ертөнцөөр уншигч та
бүхэн хэсэг хугацаанд саатаарай.
Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе.
Сайн сайн байна уу? Чамд ч бас өдрийн мэнд хүргэе.
Хэзээнээс DJ гэсэн чиглэлээр ажиллах болсон бэ?
Анх диско клубд орж үзээд DJ –г нь
хараад их гоё санагдаж DJ болохыг хүсэж эхэлсэн. Намайг энэ чиглэлээр
суралцаж эхлэхэд сургалтын төв гэдэг зүйл байддаггүй байлаа. 2010 оноос
нэг DJ-гээр заалгаж суралцаад MNG-тэй гэрээ хийж ажиллаж эхэлсэн дээ.
Одоо бол энэ төрлөөр сургалт явуулдаг хэд хэдэн газрууд бий болсон
байна. Би өөрөө ч бас саяхан сургалтын төв нээсэн.
Сургалтын төвөө хэзээ нээсэн бэ?
“Anna`s music center” гээд өөрийнхөө
нэрээр сургатлын төвөө нэрлэсэн . Сингапурт байдаг “Valentine music
center” гээд дэлгүүрээс би тоног төхөөрөмжөө авдаг. Тухайн дэлгүүрийн
эгч надад их сайн тэгээд чиний авсан техник төхөөрөмжүүд 20 гаран сая
төгрөг боллоо. Өөрийн гэсэн сургалт нээвэл яасан юм бэ? гэдэг саналыг
тавиад би энэ төвийг нээсэн юм.
Залуучууд хэр их сонирхож байна?
Дан ганц DJ гэсэн чиглэлээр ажиллах биш
хөгжимийн мэдрэмжээ дээшлүүлэх зорилгоор залуучууд их хамрагддаг. 17-оос
дээш насны болон 1982-1983 оны хүмүүс ч бас сонирхож хичээллэдэг.
Хэр олон шавь нартай болсон бэ?
Ер нь бол олон шүү. Гэхдээ би суралцаж
буй хүмүүсийн тоонд анхаарч ажиллахыг хүсдэггүй болохоор ганцаарчилсан
сургалт явуулдаг. Тухайн хүүхэд маань сайн суралцаж байвал анхан шат нь
боллоо гэж үзээд дараагын шат руу дэвшүүлдэг. Хэрэв сайн сурч чадахгүй
бол дахин суралцуулдаг. Энэ тохиолдолд төлбөр мөнгө гэж авдаггүй юмаа.
Хамгийн гол нь чанартай чадвартай хүүхдүүдийг бэлдэж гаргахыг боддог.
Эхнээсээ төгссөн шавь нар маань зарим нэг клубтэй гэрээ хийгээд ажиллаж
байна.
DJ нар пракц болоод энд тэнд тоглолтоо хийдэг аль нэг газар харьяалагддаг уу?
Миний хувьд харьяалагддаг газар байхгүй.
Мэдээж хуучин DJ нараа хүндлэнэ. Энд тэнд зохиогдож байгаа шоун дээр
урилгаар очиж тоглодог. Энэ зун өөрөө санаачлаад томоохон хэмжээний шоу
хийх бодолтой байгаа. Шоундаа дандаа шавь нараа тоглуулах болно. DJ гээд
л өмд цамцтайгаа тоглох биш гоё хувцастайгаар тоглож мөн залуучуудыг
задлах зорилгоор шоугаа хийх болно. Монголд өмнө нь зохиогдож байгаагүй
тийм хэмжээний олон сюрприз багтасан шоу хийх бодолтой байна даа.
Нууц биш бол нэг шоун дээр очиж тоглоход хэд байдаг вэ?
300-500мянгын хооронд тоглодог.
Хөгжимтэйгээ очвол 500мянга хөгжимгүй очвол 300мянга гээд гэхээд тэгээд
ихэнх нь танидаг хүмүүс байдаг болохоор ярилцаж тохиролцоод хямдхан
тоглодог юм.
Өөрийн гэсэн ая зохиосон уу?
Хүмүүс машиндаа сонсоод явхад гоё
мэдрэмж авахаар ая зохиож байгаа. Бас нэг клип хийлгэж байна. Манайд гоё
гоё ая зохиодог DJ нар олон байдаг боловч клип хийлгэддэггүй. Клип
хийлгээсэй гэж их хүлээдэг байсан тэгээд хэн нь ч хийлгэхгүй болохоор нь
өөрөө хийлгэж байна даа. Клип хийлгэснээр хүмүүст өөрийнхөө уран
бүтээлийг таниулах нэг боломж нээгдэж байгаа юм.
Клубын соёл гээд ярьдаг ш дээ. Манай залуучууд ер нь хэр соёлтой вэ?
Одоо залуучууд бол их соёлтой шоуддаг
болсон. Хэдэн жилийн өмнө бол согтуу залуучууд их, хоорондоо зодолдоод
нэлээд эвгүй байсан. Гэхдээ одоо клуб хоёр хуваагдах болсон байна. Өндөр
тах-тай клуб энгийн гээд үүнээс бас залуучуудын амьдралын түвшин клубын
соёлд суралцах зэрэг нь харагдаж байгаа байх.
Мотоцикол унадаг гэсэн хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
Мотоцикол миний багын мөрөөдөл байсан л
даа. Өнгөрсөн жилээс энэ спортоор хичээллэх боломж олдож хоббигоо
хөөсөн. “Mongolian bike and bandit group”-ын залуусаар заалгуулаж тэр
жилдээ тэмцээнд оролцсон.
Мотоцикол их эрсдэлтэй спорт хэр их бэртэж гэмтэх тохиолдол гарсан бэ?
Өнгөрсөн жил зохиогдсон ОУ-ын тэмцээнд
оролцож байхдаа багынханаасаа хоцроод шөнө ганцаараа явж байхдаа
онхолдож мөрөө мулталж байсан. Шөнө болохоор хойноос юм хөөгөөд байгаа
юм шиг эвгүй санагдаад урд чулуу байсныг анзааралгүй онхолдож билээ. Анх
унаж сурч байхдаа талбайн хажууд явж байгаад хажууд байсан залуучууд
орилолдоод байхаар нь сүрхий хүн болоод базсан чинь бөгсөө шидээд унаад
онигоо болж байсан.(инээв) Ер нь энэ спортд сэтгэл хөдлөлөө бариж сурах
нь хамгийн чухал л даа сэтгэл хөдлөл дөө автвал бэртэж гэмтэх тохиолдол
өндөр байдаг. Мотоцикол унадаг эмэгтэйчүүд олон байдаггүй болохоор би
бас “Mongolian women riders crew” гэж байгуулсан. Гэхдээ Mongolian bike
and bandit group” дээ харьяалагдаж явдаг.
Хөгжим мотоцикол хоёрын алинаас нь илүү их мэдрэмж авдаг вэ?
Хөгжим дээр би яг өөрийнхөөрөө байдаг.
Цаг хүрэхгүй хугацаанд хөгжимийн ард сууж залуусыг доргиох тэр хугацаа
бол гоё л доо. Харин мотоцикол унах даа хөгжим тоглохоос илүү гүн
мэдрэмжийг авдаг. Хол замд хурдтай давхих үгээр хэлэхийн аргагүй юм. Ер
нь би эрсдэлтэй зүйлд илүү их дуртай.
Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
Мөнх-Учрал гээд зургаан настай хөөрхөн
охинтой. Охин маань их биеэ даасан хүүхэд багаасаа эмээ өвөө хоёр нь
харж өсгөсөн болохоор тийм байдаг байх. Бид хоёр чинь бараг найзууд шиг л
байдаг юм. Өөрөө цаг зав муутай болохоор охиндоо цаг гаргах нь жаахан
бага гэхдээ олдож байгаа цагаа охиндоо зарцуулахыг хичээдэг. Дараа жил
охин маань сургуульд орно.
Ярилцсан: О.Ачиймаа
Монгол охин Доргио клубын гадаа эрэгтэй хүн зодов - үзэх
Солонгос бүсгүйчүүд Монгол гэрт авхуулсан зураг/фото мэдээ/ - Үзэх
Монгол шивээс /фото/ - Үзэх
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/ - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх Солонгос охид согтохоороо - унших