Халгайгаар зүрхээ эмчлэх
Халгайг хүний биеийн ихэнхи эрхтэн системд болон зүрхэнд тустай гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тухайлбал халгай нь цусны бүтэц сайжруулах болон цус багадалт, арьсны өвчнүүд уушгины сүрьеэ, хавагнах өвчнийг эдгээхэд маш тустай. Хэрвээ та зүрх судасны өвчтэй бол яг өдийд буюу тавдугаар сарын нялх халгайн навчаар хийсэн хандыг хэрэглээд үзээрэй. Эхлээд халгайгаа хайчилж түүгээд 200 граммыг жижиглэн 0,5 лирт цагаан архинд хийнэ. Ингээд хоёр өдөр наранд ил тавьж, дараа нь найм хоног нарны шууд тусгалаас хол харанхуй газар хадгалаарай. Үүний дараа ес дэх хоногтоо багтаан халгайгаа сайтар шүүж аваад бэлэн болсон хандаа харанхуй газарт хадгалж хэрэглэнэ. Энэ бэлдмэлээ өдрийн хоолноос 30 минутын өмнө нэг хоолны халбага, мөн унтахын өмнө нэг хоолны халбагыг уугаарай.
Дуу дуулж зүрхээ анагаах нь
Та өглөө оройдоо чин сэтгэлээсээ дуу дуулж байгаарай. Дуулах нь таны сэтгэлд урам зоригийг өгөөд зогсохгүй зүрхний бах өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг гэнэ. Эрдэмтэд дуурийн болон хоорын дуучин бусад мэргэжлийн хүмүүсээс хамгийн багадаа 15 жилээр илүү урт насалдаг болохыг тогтоосон нь учиртай. Хүнийг дуулахад зөвхөн хоолойны эрхтэн эрчимтэй ажиллаад зогсохгүй, бага эргэлтийн цусан хангамж буюу уушгины ажиллагаа идэвхждэг. Ингэснээр зүрхний булчин болон бусад эд эрхтний хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг байна.
10 минутын идэвхтэй хөдөлгөөн
Америкийн зүрхний эмч Марта Гроган “Healthy Hearth for Life” номондоо “Өдөрт дор хаяж 10 минутын турш идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Жишээ нь нохойгоо салхилуулж болно. Би хамгийн зав муутай өдрөө ч гэсэн өөртөө 10 минутыг гаргаж хөдөлгөөн хийдэг” хэмээн бичжээ. Доктор Мартагийн хэлж буйгаар хүн найман цаг сайн унтаж амрах нь ямар ч эмнээс илүү эмчилгээ болдог ажээ. Тэрээр нойр дутуу байх нь зүрхний шигдээс тусах эрсдэлийг ихэсгэдэг болохыг анхааруулсан байна. Тиймээс уншигч та зав багатай үедээ ч өдөр тутам 10 минут идэвхтэй хөдөлгөөн хийн, хангалттай нойроо авч байвал эрүүл зүрхтэй байхад тун чухал юм.
Амьтан тэжээхийн ач тус
Амьтан бүхэн байгалиас заяасан өөрийн зан авиртай байдаг. Тийм учраас зарим амьтан бидэнд аз жаргал, баяр хөөр авчирч байхад зарим нь айдас төрүүлдэг шүү дээ. Хэрвээ та ямар нэгэн амьтантай цуг амьдрахыг зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн бүрэлдэхүүнд багтаавал эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх ач тустай. Та муур эсвэл нохойгоо салхилуулж байхдаа, загасаа усанд сэлэхийг харахдаа, мөн шувуундаа хоол тэжээл өгч байхдаа гээд өөрийн тэжээвэр амьтантайгаа харьцах үедээ сэтгэл санаа тань тайван тогтвортой байгааг мэдрэх болно. Энэ сэтгэлийн тайван мэдрэмж нь гормонтой холбоотой стрессийг багасгадаг юм байна. Түүнчлэн зүрхний шигдээс өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг хэмээн эрдэмтэд нотолжээ.
Өдөр бүр тогтмол хугацаанд маани унш
“Өдөр тутам маани унших нь зүрхний булчингийн ажиллагаанд эерэг нөлөөтэй” гэсэн сонирхолтой судалгааг Италийн эрдэмтэд хийжээ. Судалгаанд тогтоосноор лам нар бурханд сүсэглэж, ном айлдсанаар хөгшрөлтийн явцыг удаашруулдаг байна. Нэг хэвийн хэмнэлтэй мөргөлийн уншлага, маани мэгзэм зэрэг нь зүрхний биоритм болон амьсгалыг нэгэн жигд хэмнэлд оруулж бие организмыг залуужуулдаг ажээ.
Сонирхолтой мэдээллүүд :
Баян эрхмүүдийн ижилхэн амрагууд - Үзэх
Муурын зулзагууд “өргөж авсан” нохой - Үзэх
Арго багш “Цензургүй яриа” нэвтрүүлэгт /бичлэг/ - Үзэх
Дуучин Нара монголын номер нэг секси хүүхэн Үзэх
Энэтхэгийн цагдаа нарын харгис үйлдэл нийгмийг цочирдуулав - Үзэх
Хямдхан хятад охиныг арчаагүй найз залуугийнх нь хажууд найрав ...Үзэх
6 настай Мундаг тоо боддог Жирийн монгол жаал - Үзэх
Солонгос охид согтохоороо - унших