Миний амьдралд хайр дурлал гэдэг зүйл
өдий 25 гарахад байгаагүй гэж надад санагддаг. Найз залуутайгаа 2 жил
үерхсэн ч араараа тавиулж доромжлуулж салж байсан. Анхны гэх бүхний
маань эзэн байсан болохоор хааяа уулзаж явсаар сексийн харилцаатай
болсон. Гол зүйл маань би одоо жирэмсэн. Сарын тэмдэг ирэхээс долоо
хоногийн өмнө аюулгүй гэж бодоод экстэйгээ унтаад дотор тавиулсан. 7
хоног өнгөрөхөд сарын юм ирээгүй. Ирэх ёстойгоосоо 7 хоног хоцорч ирсэн.
Тэгж сэтгэл амарч байгаад сарын тэмдгээ дууссаны 2 хоногийн дараа
экстэйгээ бэлгэвчтэй унтсан.
Харин тэр өдрөөс 5 хоногийн дараа
шохоорхож явдаг байсан залуутайгаа тохиолдлоор унтчихсан. Өөрөөр хэлбэл
сарын тэмдэг дуусаад 7 яг долоо хоногийн дараа. Гайгүй байх гэж бодож
байсан гайгаар 21 хоногийн дараа тестээр үзэхэд жирэмсэн болсон байсан.
Үнэндээ хүмүүсэ миний амьдралд 2 л залуу байсан юм шүү. Одоо би энэ
хэнийх нь хүүхэд гэдгийг мэдэхээ байлаа. Хамгаалалттай экстэйгээ унтсан
гэж бодвол энэ 2 дахь залуугийн маань хүүхэд. Харин сарын тэмдэг
алдагдаж ирсэн нь л толгойны өвчин болчихоод байна. Яг хэнийх нь юм
болоо?