Би 2008 онд Увсын нэг бөх залуутай явж
байгаад жирэмсэн болсноо хэлтэл миний хүүхэд биш надад хамаагүй гэхээр
нь нэг найзынхаа зөвлөснөөр боломжийн амьдралтай чамаас 6-7 ах залуу
байгаа танилц гэхээр очиж уулзаад шууд унтчихсан. Гэтэл өнөөх чинь утсаа
солиод 2 сар олдохгүй алга болчихсон гэтэл гэдэс мэдэгдэхүйц болоод ээж
аав сэжиглээд байхаар өнөө залуугаа хайж олоод чиний хүүхэд гэтэл өө за
тэгвэл би яахуу гэхээр чи намайг гэртээ аваач гээд яармагт дажгүй хаус
маягийн байшинд цүнхээ бариад орсон.
Гэтэл эмэгтэй дүү нь нэг ирээд хөдөө ээж
аавд нь мэдэгдээд ээж аав нь бөөн баяр ирээд бөөн бэлэг өгөөд асарч
тойлж төрүүлсэн. Шууд 2 өрөө байр авч өгсөн бас машин авч өгсөн, нөхөр
маань 2 давхар ажил хийгээд өглөө гараад орой ирнэ хүү 2 нас хүрч би
уйдаад байж байтал хуучин бөх найз залуу уулзий учрий гэхээр нь гэртээ
дуудаж уулздаг болсон. Өдөр найзтайгаа орой нөхөртэйгөө. Гэтэл жирэмсэн
болж дахиад 1 хүү гарсан би хэнийх нь хүү бол гээд айгаад гэтэл нөхрийн
ээж аав ирээд хуримын цайллага хийнэ бэр гуйна гэдэг. Миний ээж аав гэр
орон муутай айлын хашаа хөлсөлдөг их ичмээр тэгэхээр нь аавынхаа хөрш
айлынхаа тавилга гэрийн бүрээсыг хөлсөлж байгаад бэр гуйлгасан.
Би хадамдаа манай тал юу ч өгч чадахгүй
танайх бүгдыг даачих гээд гээд гуйсан ингээд хуримын бэлтгэл гээд өгсөн
мөнгөнөөс шомбодоод ээж аавд тэтгэврийн зээл авахуулаад нэг байшин
бариулаад эхэлсэн чинь мөнгө хүрдэггүй ээ тэгэхээр хуриманд ирсэн бүх
мөнгийг ээж аавдаа өгөөд хашаа байшинтай болгосон чинь нөхөр мөнгөө
яасан цахилгаан бараа авна гээд байдаг, би хүнд зээлүүлсэн гээд байдаг
дээр нь 2 хүүхэд хүүхэд нь биш байдаг яах вэ?